Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох сургалтыг тус сургууль дээр 2024 оны 11-р сарын 04-өөс 11 сарын 29 -ний хооронд зохион байгуулна. Энэ удаагийн сургалтаар зөвлөх болон мэргэшсэн инженерийн сургалт, сунгалтыг хийнэ. БҮРТГҮҮЛЭХ
Зэрэг олгох шалгаруулалтын үйл ажиллагаа
Харилцаа Холбоо, Мэдээллийн Технологийн газрын даргын 2020 оны 12-р сарын 25-ны A-148 тоот тушаалаар шинэчлэн батлагдсан “Мэдээлэл, холбооны технологийн салбарын мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох” журамд заасан шаардлага, болзлыг хангасан хүмүүсийг сургалтанд бүртгэнэ.
Зэрэг горилогч болон эрхийн сунгалт хийлгэх мэргэжилтэн “Мэдээлэл, холбооны технологийн салбарын мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох журам”-ын 3, 4 болон 6 дугаар хэсгийн заалтын дагуу материалыг бэлтгэж урьдчилан шалгуулна.
Салбарын инженерүүдийг магадлан итгэмжлэх, зэрэг олгох хөтөлбөрийг жил бүрийн ШУТИС-ийн хичээлийн жилийн намрын улиралд 1 сарын хугацаанд зохион байгуулна. Сургалтанд салбарын тэргүүлэх эрдэмтэд, профессоруудыг урьж шинэ технологи, салбарын хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, Монгол улсад тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга замын талаар лекц уншуулж, сургалт, семинарыг явуулдаг.
Мэргэшлийн зэрэг олгох сургалтыг дараах агуулгын хүрээнд бэлтгэн зохион байгуулж байна.
МЭРГЭШЛИЙН ЗЭРЭГ ОЛГОХ СУРГАЛТЫН АГУУЛГА
- ХХМТ-ийн салбарын хөгжлийн бодлого, цахим шилжилт, цаашдын зорилтууд
- Цахим үндэстэн бодлогын баримтлах чиглэл
- Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хууль эрхзүй, бодлого зохицуулалтын орчин
- Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хяналтын асуудал
- Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын асуудал
- Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн портал /e-mongolia, e-business
- Мэдээллийн технологи, кибер аюулгүй байдал
- Салбарын зохицуулалт, хууль, эрх зүйн орчин, стандартчилал ба баталгаажуулалтын асуудал
- Хууль эрх зүйн шинэчлэлт ба зохицуулалтын орчинг боловсронгуй болгох зорилт, арга хэмжээний хэрэгжилтийн тухай
- Харилцаа холбоо, мэдээлллийн технологийн салбарын стандартчлал
- Тэргүүлэх стратегийн технологиуд: Зохицуулалтын олон улсын тэргүүн туршлага ба шинэ орчны өөрчлөлтүүд:
- ХХМТ-ийн салбарын зохицуулалтын чиг хандлага
- Ирээдүйн радио давтамжийн хувиарлалт, бодлого зохицуулалт
- Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
- Салбарын шинжлэх ухаан, техникийн дэвшил, инновацийн асуудал, нийгэм эдийн засгийн хөгжил
- Цахим засаглал
- Харилцаа холбоо, мэдээллийн технологийн аудит
- Салбарын хүний нөөц, оюуны хөгжил
- Санхүүжилт, хөрөнгө оруулалт, бизнес, маркетингийн асуудал
- Харилцаа холбооны технологийн төслийн удирдлагын онол
- Судалгаа, боловсруулалтын ажил
- Компьютерийн инженерчлэл, микропроцессорын техник
- Програм хангамж, хиймэл оюун ухаан
- Энтерпрайз архитектур
- Сүлжээний технологи
- Кибер аюулгүй байдал
- Дараа үеийн IP технологиуд
- Бизнес менежментийн ERP систем
- Сансрын холбоо
- Тоон телевиз болон радиогийн өргөн нэвтрүүлэг
- Оптик холбооны технологи
- Өндөр хурдны утасгүй холбооны технологи, ирээдүйн хөгжлийн хандлага,
- ICT ба бизнес
- Оюуны өмч, патентын мэдээллийг ашиглах нь
- Мэдээлэл харилцаа холбооны технологийн хэрэглээ ба зохистой хөгжил, үйл ажиллагааны санхүүжүүлэх хувилбарууд
- Бизнес процесс аутсорсинг
- Программ хангамжийн тестчлэл
- Хиймэл оюун их өгөгдлийн зохицуулалтын асуудал
- Их өгөгдлийн шинжилгээ
- Зөөлөн ур чадвар
- Харилцаа холбоо шугам сүлжээний мэдээллийн сан
Холбоо барих:
Mail: ict.consultengineer@gmail.com
Утас: 88090736, 99001939